Өө цаа чэн ойрд их юм сурсан. Сураад л байдаг сураад л байдаг сурах гэж амьдраадийнуу амьдрах гэж сураадийнуу ойлгохоо ч байлаа.
Мурьж суржээн, биллиард тоглож суржээн, тоглож чадкү бхор хожигдож суржээн, хожигдоод хүнд загнуулж суржээн, уулзана гэсэн болзооноосоо зугтаж суржээн, хүнийг гомдоож суржээн, гомдлыг нь бас тайлж суржээн, даарч суржээн, даараад ханиаад хүржээн, хүрсэн ханиадаа эдгээж суржээн, хаягдаж сурсан бол одоо хүнийг хаяж суржээн, мөсөн уулын оргил шиг хэзээ хайлахгүй байж сурсан, хэзээ ч харамсахгүй гэж өөртөө амлаж суржээн, мөрөөдөж суржээн, мөрөөдлөө биеүүлэх арга замаа олохын тулд бас л суржээн, мөсөн оргилын оройг хайлуулах нарыг олж харж суржээн, эцэг эхтэйгээ тэрсэлдэж суржээн, эхнээсээ хөөж эхэлжээн, дүүгээ сургах гэж оролджээн, сургах биш өөрөө түүнээс суралцжээн, амлалт өгөхөөс айжээн, амласан амлалт заримдаа араас чэн уях уяа болдог учраас айжээн.
Найз нөхөд үнэтэйг мэдэржээн, явсан хойно нь санагалзжээн, санасан сэтгэлдээ хааяа уйлжээн, уйлаад ч яах билээ гэж өөрийгөө тайтгаруулжээн, хүлээж суржээн, хүлээлгэсэн газрыг бодохоор уур хүржээн, хүний амьдралаар тоглоод байгаад нь бачууржээн, багтаржээн.
Би суржээнөө суржээн.










