Өө хамаагү ээ хамаагү

Хичээлээ хийхгүй байгаа хүний тэмдэглэл

2011 оны 11-р сарын 03 Нийтэлсэн Хэрлэн
 Дэлгэрэнгүй»

Цагаасаа эртэдсэн бичлэг

2011 оны 10-р сарын 23 Нийтэлсэн Хэрлэн
 Дэлгэрэнгүй»

Онгод ороод

2011 оны 09-р сарын 23 Нийтэлсэн Хэрлэн
 Дэлгэрэнгүй»

Хоолны тухай бичлэг

2011 оны 07-р сарын 06 Нийтэлсэн Хэрлэн

Юм бичих гэхлээр л юу ч орж ирэхгүй юм. Нэг жижкэн наадаг шар цаас хаа ч явсан бариад явжийдиймуу. Нөгөө өдрийн тэмдгэлэл гээд хошин шог дээр гардаг шиг өглөө босов, өглөө бостол 2 Хөмсөгний хооронд нэг улаан юм гарсан байв майв гээд л бичээ явжийдаг дараа нь тэрнээсээ харж блогтоо бичдэг үү. хаха тийм марзан юм ч гэж юу байхуу. 

 Эртээр өөрийгөө надад тав нойлдсон Синигал залуугийн тухай бичнээ ерөөсөө. юун залуу малуу гэж үү манай ангийн нэг нөхөр байдийн. Нийлдгүмөө би чинь одоо их зожиг можиг дээрээс нь тэд нарын үнэр танараас нь айгаад ойртдгүйн тэр өдөр харин ярьж таараад тэгсэн өлссиймүү яасийн надаа үндэстнийхээ хамгийн алдартай хоолыг яаж хийхийг яриад. 

Манайхаар бол мах чанаал шөлөнд нь будаа хаядаг тийм хоол тэгсэн тэрийгээ их баяжуулж яриаадаамаа. Махаа төдөн минут чанаад ногоогоо хийгээд маханд чинь ногооны амт шингээд үнэхээр delicous болно ногоогоо болоод ирэхээр нь будаагаа хийгээд болох хүртэл буцалгаад мах ногооны амттай будаагаа иднэ. Бид үүийгээ их онцгой баяраараа иддэг гэчжээ хөөрхий зайлуул: Мань мэт бол хүссэн үедээ бараг залхуурсан үедээ тийм хоол иддийн уучлаарай юу ч бишийм байна гээл хэлцэн. Худлаа худлаа балиар дипломат, соёлтой зан гаргаад үнэхээр гайхалтай соёлтой ард түмэн байнаа л гэж авлаа шт дотроо бол чөтгөрийн инээдээр инээгээд шоолоод суужийлаа хөөрхийг.  

Ингээд хараад суужийх нь бяд чинь их азтай ард түмэн юм аа. Хятад Орос хоолыг бол гаргаахгүй мэддэг байж одооноос бол Со хоолыг бол гашраана биз тэгээ бас болоогүй Тэнгисийн ачаар Итали хоолыг баахан тамшаалав.Их олон орны хоолны тухай соёлыг өөрсдөө хүсээгүй ч мэддэг ард түмэн юм байна.  Тэр болгоноос эрүүл амттайг нь сонгож иддэг нь бидний дээдийн заяа мөнөөсөөн мөн болой. этэр гэж солиороод уу. 

Эртээр flatmateе-дээ хийжийсан кимбабаа амсуулсан чинь зүгээр уулга алдаал идээдийсан та нар яаж ийм олон орны хоол хийж мэддиймбээ гээл гайхаад байхаар нь бид их чадварлаг улс лдаа гээд жаал онгиров.

Гүүээ нээрээ банш хийж байхыг харчаад энийг гараараа чи хийсиймүү ямар лагийн яаж хийдийн зааж өгөөрэй гэж мэгээл асуугаад байсан би хийхгүй өөр хэн хийхүү дээ. Гарууд бол дэлгүүрт бэлдцэн хөлдөөцөн пизза, хоолыг печэндээ хийлээ халаалаа идлээ конец филмаа шүү дээ. 

Хоолны соёлын хувьд cosmopolitan ард түмэн юм байнаа бид чинь.  

"Гадаад үзэмж" тэр чинь хуурамч

2011 оны 05-р сарын 25 Нийтэлсэн Хэрлэн
Амралтын байдаг л нэг өдөр ажлаа тараад автуусандааа санжиганаад явжийсийн. Ажлын өдрүүдэд ихэнхдээ хичээлтэй болохоор амралтын өдөр голцуу ажиллана. Нар шараал, автуус халуун, би ядарцан, халуунд хөлс урсах гээл уур хүрээл явжийсийн. Цонхоор иймээ тиймээ юм харж өөрийгөө саатуулах маягтай айн. Тэгсэн нэг "гар" автуусны буудал дээр суужээсийн. Хар арьст өвгөн, гадаад байдал, өмссөн хувцсыг нь хараад би эхлээд "ээ дээ энэ ч залуудаа хар тамхи, архийг бол найгүй хэрэглэжийсан, одоо бол бөбөчин болсон гар байна дөө" гэж бодсон. Нуулгүй хэлэхэд нээрээ би тэгж бодсон. Тэгсэн өнөө "бөбөчин гар" чинь юу юугүй сандал дээр хүний дутуу уугаад үлдээчихсэн байсан савтай ундааг бариад авахад нь за энэ нөхөр ч энийг уух нь дээ гээд бараг уухыг нь хүлээгээд жоготой нь аргагүй харжийтал. Тэр уусангүй. Харин барьж явсаар утасны бүхээгийн дэргэдэх хогийн саванд хийх тэр үед би өөрийнхөө бодлоос ичсэн юм. 

Амьдралын философийн ялгаа

2011 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Хэрлэн
Сосорбарам -Миний шүтээн :

Холын бүдэгхэн цагийн 
Хонины нэхийн өлгий чи 
Энэ хорвоод юуг шүтдэг юм бэ гэж 
Эзнээсээ одоо асуу 

Тохойн чинээхэн нялх уед минь 
Толгойн дээр зүүлттэй байсан 
Эсгийгээр хайчилсан үнэг чи 
Эзнээсээ одоо асуу 

Шүтлэгтэн биш гэлээ ч би 
Шүтдэг ганцхан шүтээнтэй 

Огторгуй тэнгэрт би шүтдэггүй 
Одон гаригт би шүтдэггүй 
Омголон догшин байгалийн сүрт үзэгдэлд би шүтдэггуй 
Олны хэл ам, хараал ерөөлд би шүтдэггүй 

Нүд аньж хувь тавиланг би шүтдэггүй 
Нүгэл буян, бурхан чөтгөрийг ч шүтдэггүй 

Би эмэгтэй хүнийг шүтдэг 
Би эх хүнийг шүтдэг 
Би ээжийгээ шүтдэг 
Би гагцхүү би гэдэг дотоод сэтгэлийг минь 
Биеийг минь, хүчин чадлыг минь 
Биштэд итгэх итгэлийг минь бүтээсэн 

Аугаа их тэр уран хүнд 
Амьд баримал, амьд зураг, амьд дууг бүтээж 
Бурхан багшаас ч ид чадлаараа давсан 
Буурал үстэй бяцхан эмгэний өмнө 
Өөрийн эрхгүй өвдөг сөхөрнөм. 

Он цаг, хүмүүс хоёрыг бүрхэг байх үеэр 
Онгон элгэндээ намайг тэвэрч өсгөсөн юм ижий минь 
Онгойж үлдсэн аавын минь орон дээр 
Яруу найргийг бүүвэйлж өсгөсөн юм ижий минь. 

Учирсан бэрхийн өмнө унаж сөгдөлгүй 
Улирсан сар жилүүдийн хойноос уйлж унжилгүй 
Хэлхээ сувдан нулимсаа бүүвэйн дуу болгож 
Хэнтий нутгийн боржигон тал дунд 

Айлын ганц багана болж явахдаа энэ хүн 
Арай ч ийм эмгэн байгаагүй юм 
Өнөө харахнээ намрын навч шиг 
Өчүүхэн шар эмгэн. 

Намрын навч шиг өчүүхэн шар эмгэн 
Намрын навч шиг биш хаврын цэцэг шиг 
Найган дэлгэрч явсан юм 
Найган дэлгэрч явсан хаврын цэцгийг хаврын цэцэг байхад 
Наян нэгэн сүлжээ хархан гэзэг нь одоогийн бүсгүйн булчин шиг байхад 
Нар шиг залуус сар шиг гэрэлд нь эрвээхэй шиг эргэж хоргож байхад 

Алтан дэлхийн бүсгүй хүний 
Адармаатайхан хувь заяа 
Ард гаралтай энэ хүнээр 
Арай хатуу тоглосон юм 

Гал цог шиг залуу насны 
Ган төмөр шиг бие цогцос 
Ганган үзэмж, онгон хайрыг 
Гар таталгүй хайрласан мөртлөө 

Хамтад нь бас хар толгойг нь цагаан болтол нь 
Хайрын сэтгэлээр үүрд өнчрөх 
Хатуу тавилан заяасан байна 

Эс танихаас панзчин шиг 
Эрхэм дотноос архичин шиг 
Элдэвтэй хорвоо миний ижийгийн 
Элэг зүрх рүү цөм өшиглөж 
Эрийг нь булааж, гэрийг нь хоослоод 
Энхрий үрсийг нь тэврүүлээд 
Ээрэм талын хөдөөгийн нэгэн өвөлжөөнд 
Эргэн харалгүй орхисон байна. 

Цаг өөр байж 
Цагаан гурил үйтэн хуарнаас үнэтэй байж 
Цай алт шиг, талх мөнгө шиг байж 
Цатгалан панзчид эзэн хаан шиг байж 

Бугуйвч бөгжнийх нь оронд 
Будааг шанагаар биш ширхэгээр нь тоолох дөхөж байж 
Ээмэг даруулганы нь оронд 
Эрээн даавууг уртаар нь биш утсаар нь хэмжих шахаж байж 

Тэгэвч Монгол хүний сайхан сэтгэлийг тэр дайн 
Цуст шанагаараа хэмжиж чадаагүй юм 
Тэвчээр, эхийн итгэл хоёрыг 
Тэр жилүүд шуугиант зээл дээрээ худалдаж амжаагүй юм 

Эрчүүдийн худал үнэн үгэнд итгэж 
Эрдэнэ болсон залуу насаа худалдаа нь үгүй ижий минь 
Хуруугаа цоортол, нуруугаа бөхийтел ажил хийж 
Эргэх дөрвөн улиралд орон гэрээ ганцаараа тэжээсэн юм. 

Хүйтэн харанхуй шөнө хотны захад чоно улихад 
Хүүхдүүдээ айлгахгүй юм шүү гэхдээ өөрөө айгаагүй юм шиг дүр үзүүлж 
Сүх барин сууж 

Тэсэхэд бэрх салхи шуурганаар жагтагнаасаа зуурч 
Тэнгэр ниргэсэн ширүүн мөндөрнөөр үр хүүхдээ харамлан халхалж 
Тэмээгээр орон газар очин чихэр авчирч 
Тэр жилүүдэд биднийг юугаар ч дутаалгүй хүн болгосон юм 

Бид инээж баясаж, хөөрч элэг бүтэн өсөцгөөсөн юм 
Биднээс нуугдаж харин хааяа ижий минь уйлж биднийг хүн болгосон юм. 
Ээжийнхээ зовлонг мэдэхгүй бид байн байн л аавыгаа нэхэж 
Элэг зүрхнийх нь шархыг урж, хөндөж хүн болсон юм 

Гэвч амьдралд өвдөг сөхрөлгүй 
Гэрийнхээ ганц алтан багана болж 
Гэрэлт хөшөө мэт бат зогсож чадсан юм ижий минь. 

Одоо больж дээ зайлуул 
Ой ухаан нь уймраа, аймхай болж 
Олон үгтэй, амархан баярладаг, амархан гомддог болж 
Оочсон цайндаа цацдаг, үмхсэн хоолондоо зогисдог болж 

Үг хэлэхээр буруу дуулаад л хатуурдаг болж 
Үнс бужигнуулж зуухны өмнө хөөрдөг болж 
Үүлэн сүүдэр дайрахад даардаг болчихож 
Үдийн цай холдохыг даадаггүй болчихож. 

Ийм хүн байгаагүй юм шүү дээ гэж 
Ижийгийн тухай бүх хүн ярина 
Ийм хүн байгаагүй нь үнээн 
Ийм болгосон хүн нь би байна. 

Гэвч чи намайг ийм болгосон шүү гэж 
Гэмлэж зэмлэж нэг ч удаа хэлээ нь үгүй 
Тэнгэр шиг уужим тэвчээртэйд нь 
Тэнгис шиг гүн нинжин сэтгэлтэйд нь 

Эгэлийн эгэл энэ хүнийг би шүтдэг юм. 
Энхрий сэтгэлтэн олончиг надад миний ижий шиг байгаа ч билүү 
Эх хүн олончиг намайг миний ижий шиг хайрлаа ч билүү 
Эр бие эндэж тэнгэрт тулмаар хэрэг дэгдээвч 

Эрх багынх шиг минь уучланхан суудаг 
Эвдэрч хүний нүдний булай болсон ч 
Эвий дээ эрдэнэ мэт үр минь хэмээн энхрийлэн байдаг 
Энэ миний шүтээн. 

Өсөхөөс өдий болтол өвдөг сөхрөөгуй 
Өнө мөнх миний ганц шүтээн 
Өнөөдөр намрын навч шиг болсон 
Өчүүхэн шар эмгэн ижий минь миний шүтээн. 
Өөр би юуг шүтэх юм бэ?

 Энэ шүлгийг оршил болгон оруулсан нь их учиртай юм лдаа. Ажил дээрээ хулгана харж уулга алдалдсан тэр өдөр энэ бодол орж ирсэн юм. Ажлын охид Oh my god!, Oh Jesus!  гэж уулга алдацгааж харин би сандарсандаа "Ээжээ" гээд орилчихсон юм.Дараа нь хамт ажиллагсад маань намайг чи юу гэж хэлсэн бэ? Өөрийнхөө хэлээр "өө бурхан минь" гэсэн үү гэж асуухад нь үгүй ээ, би ээжийгээ дуудсан гэж хэлэхэд минь тэд нар хөхөрч унаад жоохон хүүхэд шиг ээжийгээ дуудаад гэж шоолсон юм. Монголчууд бид бүгдээрээ ээжийгээ дуудаж уулга алддаг гэхэд бүгд л гайхаж байсан. Ээжийгээ шүтдэг ард түмэн шүү дээ бид. 

Порлонон дээр унтдаг хүнтэй та нар битий ярь.

2011 оны 03-р сарын 16 Нийтэлсэн Хэрлэн

Монгол хэлийг үнэнхүү гутааж байгаа хүн энэ бичлэгийг бичиж байна. Нааг та нар битий шүүгээрэй. Түүпаак бид 2-ыг ганцхан бурхан шүүнэ зао. 

Би би би... Би чамд хайртай... Бишээ би ярьж чадахаа байчлаа гэх гээд. Эх сайхан Монгол хэлээрээ уянгалуулан ярьж чадахаа байчлаа. Гэхдээ зүгээрээ орчин солигдсноос болсон байх. Хамгийн гол нь тайван. Фокус Фокус Фокус...

Эртээд өрөөнийхөө хамт амьдардаг охинтой /Монгол охин/ "падушк"-ны тухай ярих гэтэл энэ үг орж ирдгүй. Порлон гэдэг билүү юу гэдэг билээ гээд. 2уулаа бодоод  сууцан. Мэддэг юмаа санахгүй байх хамгийн тэнэг юм билээ.. Өглөө болохыг хүлээгээд өглөө болохоор нь Монголоос хүнээс асуужийж санасан юм даа. Энэ мэтчилэн үгсийг мартах бол энүүхэнд бас тэрүүхэнд.

За тэрчяахуу.Би нэг Итали эрэсторанд хичээлийн завсар зайгаар ажилладагаа хэллүү яалаа. Хэлээгүй бол одоо хэлчий. ккк Манай эрэсторан яг Чэлсигийн стадионы хажууд. Ёоооооё хөл бөмбөгийн тоглолттой өдөр манайх зүээр хөл толгой нь олдохгүй завгүй болоо наачна. Тэгээл Хэрлэн бол  тэнд манараад би хаана төрөө вэ болцон явжийншт. Чэлси хаанахтай ч билээ тоглодог өдөр ажлынхаа хүүхэнтэй Монголоороо яриад элгийг нь хатаагаад өлгүүрт өлгөцөн гэжуугаа. Дараа нь өө соори даарлин гээл өнгөрөссссс. Ийм болтол минь наааг ядраадаг болохоор би хөлбямбагийг мах цуснаасаа үзэн ядаж anti-football үзэлтэн болсон этэр. хаха Балжиннямын хөлбямбагийн бурхан тэнгэр нь нааг ниргэвэл ниргэнэ л биз лайлайна. 

 Мартснаас мал мэнд үү гэдэг шиг. Та нар минь тэгээл сайн л биздээ. Одооноос блогоо сайн хөтөлж сайн охин болноо гэцэн байгаа. 

Чойномын шүлгээр төгсгөсөн бичлэг

2011 оны 01-р сарын 18 Нийтэлсэн Хэрлэн

Чишшшш. Цаадуул чинь айхтар айхтар. Айхтар айхтар хүмүүс энд тэндгүй их байна гэм. Холхон шиг зайтайхан шиг алсан шиг байхгүй бол айхтар аргандаа оруулах гэсэн хүмүүс их байна. Гээл галзуу хүн шиг эхлэх нь ч хаашаан гэхдээ их айхтар хүмүүсийн тухай бичмээр санагдаад болкүн 

Энд одоо нэг айхтар кампанит ажил өрнөх гээд ер нь бараг улс даяараа хүлээн зөвшөөрөөд, давуу сул талыг нь яриад хөөрөөд буруу зөвөө хэлэлцээд байна гэм. Юу тэгж их яриад байна гэж үү? ДНК-ийн улсын сантай болох тухай цаадуул чинь айхтар яриад байна шүү. Ухаандаа төрсөн хүүхэд болгоноос ДНК шинжилгээ авч хэний хэн хэзээ төрсөн цусны бүлэг суурь өвчинтэй эсэх гэх мэт үндсэн мэдээллүүдйн хамт нь хадгалах нь лдээ. Хэрвээ энэ кампанит ажил эхэлвэл улс орон даяар шинжилгээ өгөх юм шиг байгаан. Гэмт хэргийн мөрдлөг, эрхтэн шилжүүлэн суулгуулах гэх мэт ажлууд шинэ түвшинд хүрэх нь лдээ эд нарын ярьжаагаар бол. Хүний ДНК гэгч давтагдашгүй кодтой тул давхардах зүйл байхгүй юм байх би юугаа мэдхүүдээ тэлвээзээр тэгж яриаадаам чэн. 

За тэр ДНК МНК ч яахуу. хов жив болгож ярьсийн.

Юу ч бичээд байгаан бүү мэд нойр хүрээд утгагүй утгагүй юм бичээд байхийн явж унтий даа. 

Гэснээс өчигдөр би нэг хүнтэй муудаад, та нарын цагаар бол өчигдөр миний цагаар бол өнөөдөр юм даа. хэхэ. Хэнийх нь зөв хэний буруу байсныг одоо хүртэл ойлгоогүй л байгаа. Бодвол ухаан муутай миний буруу юм байх лдаа. Гэхдээ би уучлалт гуйхгүй ээ. Би чадлаараа  хичээсийм чэн. Даанч нааг яаж хичээснийг хараагүй болохоор мэдэхгүй байх нь аргагүй лдээ. 

Гэснээс эмээгээ аймар их санаж байнаа. Зөв буруугаа үнэлүүлж цэнүүлж зөвлөгөө авах юмсан нэг сайхан мэсэнжэрдэж. Манай эмээ нээрээ надтай мэсэнжэрддийшт. Та нар нээрээ мэдкүайна дөө ма эмээг. Үнэн күүл эмо эмээ байгаа. Хичнээн ярьж хөөрөх найз нөхөд ах эгч олон ч яг тийм эмээгийн минь үнэ цэнийг орлох хүн хажууд даанч алга болохоор бачуураад заримдаа буруу замаар будаа тээгээд яваад байгаа юм биш байгаа гэж бодоод байхийн.  

Тэгээд нээг их алдартай шүлгийн мөртөөр бичлэгээ төгсгөе.

Хөрстийн амьдралд хөл алдсан

Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр

Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн

Шунхан улаан залуу нас мину!

Эргээд харах нь ээ

2010 оны 12-р сарын 25 Нийтэлсэн Хэрлэн

Өнгөрсөн эдгээр саруудад юу ч болоод өнгөрөв, ямар ч их зүйлийг бодуулаад өнгөрөв. Одоо бодоход аз жаргалтай төгссөн, хар дарсан, цочроо өгсөн, бачуурч дэлбэрмээр зүүднүүдийн цуглуулга гэлтэй санагдах юм. 

Цаг бол алт, хэрвээ өөртөө зарцуулж чадахгүй бол тэр зүйл элсэн дээр асгасан юм шиг уусаад алга болно. Эргээд чамд олдохгүй.  Алтан гулдмай мэт мэдлэг болгон хуримтлуулах уу,  элсэн дээр асгах уу гэдэг нь гагцхүү танаас хамаарх л юм билээ. Харин бусдын төлөө зарцуулсан өөрийн цаг зав, хүч хөдөлмөрийн төлөө харамсах, харамсаж бачуурахдаа тэрнийгээ хэлэх, хэлснийхээ төлөө харин бусдад адлагдах л. 

Хүний амьдрал тэр чигээрээ үүрэг хариуцлага. Харин үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй бусдад нялзаах нь орчин тойрныхоо хүмүүсийг хүндрүүлэн улмаар итгэлийг эвдэх аж. Энэ бүхний хохирогч нь өөрөө л болсон байх юм. Үүрэх ёсгүй үүргийг дааж ядан явах нь даанч ядаргаатай бас дарамттай. Харин үүрэг хариуцлага хүлээлгэсэн тэр хүнд энэ тухай хэлэх бүр ч хэцүүг яалтай. 

Залуу халуун насанд наргиж цэнгэхийн алийг тэр гэхэв гэхдээ юм бүхэн хил хязгаар, хэмжээ дамжаатай байж ахул зугаа цэнгэлийн амтыг илүү нэмэх бизээ. Сурч боловсрох нас, өөрийгөө хөгжүүлэх, би гэх ганцхан дотоод хүнтэйгаа ярих цагаас минь хэн нэгэн хулгайлахыг оролдвол өчиггүй би тэр хүнийг амьдралаасаа хасч чадна. Эс бөгөөс би ирээдүйд толгойгоороо хана мөргөж, сурч байхгүй яав гэж харамсан гашуудах биз. Одоо ч гэсэн би харамсаж явдаг. Бүхэл бүтэн хүүхэд насны 10-н жил, их сургуулийн 4-н жилийг эргээд харахад юу ч хийж бүтээсэн нь энэ гээд харуулах ч зүйл байхгүй дээ. 

Залуу насны хамгийн сайхан гоёл бол өмссөн хувцсан дээр чинь байгаа Dolce and Gabana, Armani гэсэн шошго, унасан сайхан машин эсвэл сэнгэнүүлсэн Dior-ийн үнэртэй ус, барьсан Iphone аль нь ч биш харин үзсэн харсан, мэдсэн, мэдлэг боловсрол болгож авсан тэр гавал дахь зүйл чинь, дээр дурдсан зүйлс бол зүгээр л хэрэглээ өөр юу ч биш. 

Бодлого бодуулийлдаа та нараар

2010 оны 09-р сарын 30 Нийтэлсэн Хэрлэн

Ватсон эмч гэж таних уу Шэрлк Холмс дээр гардаг. Тэр үйл явдал болдог Baker street гэдэг газарт чинь би амьдардиймлд.

Гэхдээ энэ мэдээлэл бодлоготой хамаагүй лд. 

Зиа Ватсон эмч 4 өөр эмчтэй уулзжээ тэгсэн тэд нар нь 4үүлээ өөр өөр хотоос ирсэн. Үндсэндээ  Ливэрпүүл, Ковэнтри Бристол, Эдинбург гэсэн 4 хотоос ирсэн Браун, Бюрн, Вүүд, Бэйкэр гэсэн эмч нар байгаа. Тэгээд энэ доор миний өгсөн мэдээлэлээс хэн нь аль хотоос ирсэн, хэдэн жил эмч хийжаагааг нь олно. Олчуул шагналтай гэчүүл яадиймболд.

1.  Браун эмч Ливэрпүүл болон Ковэнтри аль альнаас нь ирээгүй, тэгээд 7 жил эмчээр ажиллаагүй.

2. Бэйкэр эмч Ковэнтригээс ирсэн эмчийн ажиллсан жилийн талтай тэнцэх хэмжээний жил эмчээр ажиллаж байгаа.

3. Эдинбүрг хотоос ирсэн эмч 6 жил эмч хийж байгаа.

4. Бристол хотоос ирсэн эмч 15 жил эмч хийж байгаа.

5. Эмч Бюрн болон Вүүд нар 14 жил эмчээр ажилласан.

6. Вүүд эмч Браун болон Бюрн эмч нараас олон жил ажилласан.  

Би өөрөө оройжингоо эргүүтжийж хариуг нь олсийм.  


Тэр үүнийг олж уншихгүй...

2010 оны 09-р сарын 30 Нийтэлсэн Хэрлэн

Нэг амралтын өдөр гэртээ гиюүрсхийгээд гэвтжийтал нэг мэссэнжэрээр нэг бууз өгжийнаа хэн бээ гээд харсан чэн хуучны танил. Нааг явсныг мэдсэн бололтой. Нэрийг нь хэлчүүл та нар мэдчийшт тэхээр "тэр" гэж төлөөлүүлэн нэрлэе.  

Тэр: Buzz Хаая юу байнаа сонин сайхан юу байна?

Би: Нам тайван дөө. 

Тэр: Хичээл ном ажил төрөл сайн. Ажилд орсон уу ингэхэд нээрээ? /ямар зорилгоор өгүүлбэрийн эхэнд ажил сайн уу гэж асуусийм бүү мэд/

Би: Орсоон орсон. Орохгүй бол амьдрахгүй шүү дээ. Гар хөдөлбөл ам тосдоно. 1-р сувгаараа шүү. ккк

Тэр: хахаха ойлоо ойлоо...

Би: чи сайн танайхан сайн? хүүхэд нь том болжийнуу?

Тэр: өө сайн сайн. ма хүүхэд яахуудээ алхах гээл алхах гээл...

Би: муухай амьтан шүү нээрээ. ккк

Тэр: за тэгээд наана чэн гоя байна уу?

Би: Гоя ч юу байхуудээ амьдарч болох л газар байна. хөдөлмөрлөсөн хөлсөөрөө амьдарчиж байна өөр илүү юу хүсэх үү. 

Тэр:  чи юун сонийн гоя газар оччоод нээх сонин дургүй ч юм шиг. 

Би: дургүй ч юу байхуудээ. үнэ цэнийг нь мэддэггүй байсан юмныхаа үнэ цэнийг мэдчээд л байж байна.

Тэр: мэдкү лдээ энд бол /Монголд/ тээд нээх хоргодоод байх юм байхгүй байгааздээ.

 Би: /цаашид бичихээс шал дургүй хүрсэн тул/ За бака завгүй болчлоо.  гэж хэлээд гарч одов.

Аз жаргалыг чинь хуваалцах ах дүү аав ээж хайртай хүмүүс чинь хажууд байхгүй болохоор бүх зүйл утгагүй санагддаг гэдгийг тэр хүнд тайлбарлаад ч яахуу халамжит хань, хөөрхөн үр нь хажууд нь байгаа болохоор минийх шиг зовлонг одоохондоо тэр мэдэхгүй мэдлээ ч ойлгохгүй.

Ганцаардал гэж хамгийн амттай амттанг булаацалдаж идэх хүн байхгүй болохоор, тэр нь амтгүй санагдаж хөргөгчиндөө муудахыг хэлнэ.  

Болохоор...

2010 оны 08-р сарын 31 Нийтэлсэн Хэрлэн

Улирал улирал дундаас намрын улирал дунд хамгийн их дуртайсан. Өвөл шиг жиндүү хүйтнээр хайрч ирдэггүй болохоор, зун шиг халуунаар төөнөж ирдэггүй болохоор, зүгээр л үүдэн дээр чинь чимээгүй ирээд салхиараа зөөлөн амсьгалахад би намар ирснийг мэдэрдэг болохоор би намарт дуртай байх. Намрын бороо зөөлөн хэрнээ нэгэн хэвийн хэмнэлтэй болохоор, нарны туяа нь илчтэй болохоор, навчис моддоосоо нисэн оддог болохоор, надад гуииг төрүүлдэг болохоор, амьдралын минь намар бас надаас хийсэн оддог болохоор, тэр нисэн одсон намрынхаа тоогоор надад ухаан бэлэглэдэг болохоор би намарт дуртай байх. 

Бага байхад жил жилийн намар л эмээ өвөөтэйгөө байшингийнхаа хойд талбайгаасаа ногоогоо хураагаад өнөтэй өвөлд бэлдэх гэж даршилж бэлддэгсэн. Тэр дундаа жимсээрээ чанамал хийхэд бүр ч их дуртай хав халуун сайхан үнэртэй чанамал ямар гэж санана. Ийм арвин их ургацаар надад бэлэг барьдаг байсан болохоор, ийм сайхан дурсамж надад үлдээсэн болохоор би намарт дуртай байх.

Хөдөөний наранд сайртаж борлосон нүүрийг минь хичээл орохоос даруй хэдхэн хоногийн дотор цайруулах гэж аргаа бардаг байж билээ. Шинэ хувцас, шинэ цүнх, шинэ гутал...Хэн хэн хаашаа явсан бол, хэр их өндөр болсон бол, ангийнхантайгаа уулзаад ээж аавын өгсөн мөнгөөр гоё юм авч иднэ, хичээлийн эхний өдрийг тараад хамт тоглоно гэж бодохоор өглөө хүртэл нойр хүрэхгүй хулждагсан.  Ийм гэгээхэн догдлолыг надад үлдээсэн болохоор би намарт дуртай байх. 

Нутагт минь налгар намар сайхан намар болж байгаа даа...

Задарсан тархи

2010 оны 08-р сарын 10 Нийтэлсэн Хэрлэн

Мэнд үү та нар минь. 

Би нь мэндээ мэнд.... Гэхдээ Мэндээг та нар таних уу гээл сулиараад уу?

Блог бичихээ байгаад бүр энэ нэг юмнаас чэн гэрэвшчиж. Харахаар л айдас хүрээд уйлаад байхийн нялх хүүхэд шиг... ккк Затэрчяахуу гэдэг эртний сайхан үгээр бичлэгээн эхэлий. Харин юу бичих вэ. Бичих юм нэг л их санагдаад байсан чэн одоо юу ч буухгүйн энэ одоо юуныхуу?

Энд одоо гадаа бороо оржийн, би өрөөний цонхоор борооний чийг үнэртэнгээ өглөөгий цайндаа Иарл Грэй цай уугаал айн жинкэн англи маягийн цайллагиз. Ямар олон "цай" гэсэн язгууртай үг орчивоо.

Би энд нээрээ майр залхууолжийнаа. Амарчаагаа өдрөөол тэгээл ор дэлгээстэй дургүй хүрүүл шууд унтаал өгнө, идэж уух юмаа өөрийгөө тойруулаад тавьцан, хээв нэг  хивээл айн хайнга амьдрнаиз. Эцэг эхээсээ хол амьдарч үзсэн толгой биш дээ ямар. Одоо л тэр сайхан ганцаараа амьдардаг амьдралыг чэн үзжийшт. Сайхиймөө. Шөнийн үүр цайтал шоудсан ч хэн ч чааг гэртээ ир гэж залгахгүй, оройн хэдэн ч цагт хэнтэй уулзахжаагаагаа хэнд ч тайлагнах албагүй дур нь хүрүүл гарчаал дургүй нь орчоол, өлсөөд үхчихгүй гэж боджийгуул 3 хоног хоол хийхгүй ч байсан болно, хөргөгчөөрөө дүүрэн хүйтэн кола хийчээд дуртай үедээ хэдээр нь ч уугөө л хэн ч  чамайг хорихгүй, дуртай зүйлээ худалдаж аваал хэрэггүй юманд мөнгө үрлээ гэж хэнч чамд үглэхгүй, өглөө ногоортлоо унтсанч болно хэнч чаааг сэр бос гэж сэрээхгүй, хүсүүл хэдэн долоо хоногоор гэрээ цэвэрлэхгүй байсан ч болно хэн ч чамд юу ч гэхгүй. 

Гэхдээ одоо тэгж үглэдэг хүмүүсээ маш их санаж байна.  

Сэтгэгдэл

2010 оны 07-р сарын 06 Нийтэлсэн Хэрлэн

Нүгэлт хорвоогийн шуналт амьдралаас залхаж байна. Өөрийнхээ төрөлх гараг руу буцмаар байна. Даанч далавчаа салгаад би ломбарданд тавьчихсан. Уусан тэр их дарс гэгчээс болоод ирсэн замаа мартчихсан. Төрөлх гараг дээр минь гэр бүл хамаатан садан минь найз нөхөд минь  бүгд намайг хүлээж байгаа, эсвэл намайг мартсан ч байж магад би тэднийг мартаад энэ гараг дээр жаргал зугаа цэнгэл хөөцөлдөөд явж байгаа болохоор. 

Хуурамч инээд, хууран мэхлэлт, нуун далдлалт, муу санаа, атаархал, бүхнийг хүсэх шунал, би хүсэхгүй байна.


Би блогтой хүн.

2010 оны 06-р сарын 29 Нийтэлсэн Хэрлэн

Ёоооё юу вээ. Болоогтэй хүнсэн билүү би. 

Сээнөө оооллл гээд агаарын үнсэлт та нар луу илгээе. ккк. Яадийн би фэшонлог бас эмэгтэйлэг болж суржаагаан. ккк

Юуийнаа юу хийгээд манаргаадийн та нар.

Би юу хийхүүдээ очсон газар болгондоо өөрөөсөө дүүмэг залуучуудтай учир ургуулдаг хүн чэн одоо тэр тухайгаа  бас бус юмны талаар бичих гэжийн яадийн. ккк

Энэ удаа өөрөөсөө үе мултарсан нэг залуутай учир ургуулсан шт. Юу сулиараадаан гэж боджийнуу хаха. 

2хон настай хонгор юм шүү дээ наддаа. Манай нөгөө өрөөний рүүммэйт ах эгч 2ийн хүүхэд байгаан.  Хэхэ хөдөлгөөн нь гүйцэгдэхгүй элэктрон жаал шүү дээ. 

 Нааг үеийн юм шиг дуудна. Монгол хэл байкү, багахан гадарлана. /энд төрсөн ихэнх хүүхдүүд бараг Монгол хэл мэдэхгүй шахуу/. арай гэж ойлголцоно. 

Жишээ№1: 00-д манай жаал бие засч дуусчаад аавыгаа дуудав. Аав нь очоод "Ямар том баас вэ яахаараа чамаас ийм том баас гардийн" гэсэн чэн манай хүн "Ааваа баас гэдэг чэн автуусиймуу" гэж авдийн аав нь хүн баас ярьжаахад юу автуус яриадаан" гэжэлдээ. Логикийн хувьд bus  гэдэг үгийг чэн баас л гэж дууддаг биздээ. Хүүхдэд буруу байхгүй. 

Жишээ№2: Би ээмар гараа гарган будаатай цайгаар нөгөө бацааныг бас гэрийнхнийг нь дайлдаг байхгүй юу. Тэгээл ээж аав нь ээмар надад баярласнаа хэлэх гээл "Миний хөө ямар хоол байна ?" /хариултанд "гоя хоол байна" гэсэн хариуг ээж аав нь хүлээж байсан/  гэж асуутал өөдөөс нь хүү нь "будаатай хоол байна" гэж хэлээд идэж байсан будаа амнаас цацуулаад гаргачихсангүй. ккк. Уул нь бас л зөв лдөө хөөрхий. 

Энд нээрээ бүх юм нь тайлбартай наасан. "Энэ хаалга будсан", "тэр цонх будагтай" "хаалга хаагдсан". "хаалгаа хаана уу", "лифтний хаалга онгойж байна", "эмч Жон /1943-1998/ энэ сандал дээр суух дуртай байсан", "энд тэр төдөн хүртэл амьдарч байсан" гээд бичцэн бараг л би энд бандаажаа угаагаад тавьцан байна гэх нь холгүй хүмүүс шүү.

Сайны хажуугаар саар гэж. Би бас тэгжаагаад балиар арьс өнгөний үзэлтэй хүүрийм. Энэ харууд халтарууд /халтарууд -гэж энэтхэгүүдийг дуудах ерөнхий нэршил ккк/ чэн халуун зун болонгуут тэнэг үнэр ороо наачна. Би уул нь нэгэн хар охинтой тохой нийлүүлэн эрдмийн ширээнд суудаг байсан ажгуу гэтэл нэгэн өдөр надад нэгэн эвгүй үнэр үнэртэх авай. Хуугий юм уу шийгий юм уу өмхий юм уу бөө мэд. Бүр ухаан алдмаар. Тэгсэн өө харин хажуухнаас байдаг юм даа. Бурхан минь намайг ямар гэм хийсэн ингэж шийтгэнэ вэ хэмээн бодсоор нэгэн  хичээлийн цагийг баравшт. Аюумшигтай. Тэрнээс хойш харууд халтаруудын хажуугаар өнгөрөх болгондоо амьсгаагаа түгждэг болсон. заримдаа ухаан алдахжаам чэн амьсгаагаа түгжсээр байгаад. 

За тийм л сонинтой шивдээ. Тэгээд би та нарт авсан хэдэн зургаа үзүүлюүү. сонирхуул сонирх сонирхохгүй бол сонирх. 

Photobucket

Далайн эрэг дээрх цагаан гүүриймүү хаашаан. Энэ Лондонд биш. 

Photobucket

Энэчас Лондонд биш Далайн эрэг дээр байгаа энэ барилгуудад бас одууд байгаа даа тээ гэж бодоод авсийн. ккк

Photobucket

Энэ аюгүй сонин түүхтэй байшин. Лондонд биш Brighton-д Дэлхийн 2-р дайны үед баригдсан цэргийн эмнэлэг хамгийн гол нь яг энэтхэгийн эртний сүм шиг. Хөгшин европын сонгодог барилгууд дунд ийм юм байх сонин л юм байлээ.  

Photobucket

Энэ тагтаа цахлай этр нь хүнээс айж ичихээ байцарсан амьтад. Манайхны золбин нохой шиг хоол горьдоол инкээл байжийдаг гарууд. 

Photobucket

Somewhere beyond the sea...

Photobucket

Ингэж л тааваараа тарвалзаж амарцгаадаг хүнүүс шүү дээ амралтын өдрүүдэд паркаараа нэг зулаад гэвтэцгээчнэ. тэгээд икскүүс ми гэж мэгжийж арай гэж дундуур нь шургаж гэвтжаам чэн.  

Photobucket

Цэцэрлэгт хүрээлэнгүүд нь ээмар аминдаа арчаатай гээлүү. ккк энд тэнд цэцэг үхцэн байгуул тэгээл ухаж аваал маргааш гэхэд шинэ цэцгийн мандал тавьцан байгаам чэн. Тэрнээс наад цэцэгнүүдийг чэн тэнд тариад байхгүй. тавьлаа үхлээ солилоо. нэг иймэрхүй шивдээ