Би энэ хүний улаан ногоон шар ягаан хөх фээн нь вайна

Photobucket


Уул нь яг түүний төрсөн өдрөөр энэ мэдээллээ оруулах гэсэн боловч чадсангүй. Миний хамгийн дуртай эрэгтэй дуучны талаар.

Энэ хүнийг ихэнх нь таних байх. Андреа Боччели, Италийн тёнор хүн дээ.  Тэрээр 1958 оны 9 сарын 22-нд төрсөн. /Өчигдөр төрсөн өдөр нь байсийм лдаа/  20 ширхэг поп болон сонгодог цомгийг бүтээсэн, бүхэл бүтэн 7 дуурийг тавьсан ийм л хүн дээ. Дэлхий даяар 60сая цомгийг зарсан байна одоогоор. 

Photobucket

Түүний амьдралын түүхийн талаар жаал хүүрнэе.1958 онд Италийн Тасканийн Лажатико хэмээх газарт Алессандро болон Эди гэх фермерийн аж ахуй эрхэлдэг хосын гэрт төрсөн ба энэ газар нь Писагийн цамхагаас урагшаа 40 км-ийн зайд байрладаг тосгон юм.

Photobucket

Тэрбээр анх төрөхдөө харааны гажигтай байсан ба 12 нас хүрэхдээ бүрмөсөн хараагүй болж олон ч эмч нарт үзүүлсэн ч ямар найдваргүй болсон байж. Магад бурхан түүнийг энэ сайхан дуу хоолойгоороо алдар хүндийн оргилд хүрнэ гэж мэдээд ингэж хувь тавиланг нь зурсан ч байж магад.

Түүний ээж Эди энэ талаар BBC агентлагийн Боччелийгийн тухай баримтат кинон дээр

“би хүүгээ хараагүй болсныг мэдээд маш их харууссан, гэхдээ бурханы тааллыг дагаж би түүнийг дуу хөгжимтэй ойр байлгах болсон, дуу хөгжим л түүнийг эмчилж болох хамгийн сайн эм байсан” гэжээ, ийнхүү хүү 14 насандаа анхны дууны тэмцээндээ орж О Соло мио хэмээх алдартай дуугаар түрүүлсэн байна. Тэрээр сургуулиа төгсмөгцөө хуульч болохоор зориглон нэг жил суралцан басхүү үүнийхээ хажуугаар нэгэн баарны төгөлдөр хууран дээр бэлтгэл сургуулилтаа хийдэг байж. Энэ бол 1987 он, тэрээр энд л анхныхаа эхнэр Энрикатайгаа танилцаж.

Andrea Bocelli Pictures, Images and Photos

Боччели 1998 онд “People” сэтгүүлээс шалгаруулсан хамгийн үзэсгэлэнтэй хүмүүсийн тоонд багтаж байжээ. Анхны эхнэртэйгаа 1992 оны 6-р сарын 27-нд гэрэлж, түүний анхны эхнэр нь түүнд 2 хүүхэд төрүүлж өгсөн байна.

Тэрбээр бааранд төгөлдөр хуур тоглон, дуулах тэр л үе нь түүний энэхүү алдар хүндийн эхлэл болсон байна. Хосууд маань 2002 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан байна.

Түүнээс хойш Боччели Вероника Берти гэгч бүсгүйтэй танилцаж, гэвч Католик шашныхаа итгэл үнэмшлээс болоод 2 дахь удаагаа гэрлэсэнгүй. Түүний хуучин харшид хуучин гэргий нь 2 хүүхэдтэйгээ одоо амьдран суудаг ба тэрээр найз бүсгүйтэйгээ Форте дэ Марми гэдэг газар амьдардаг байна.

Photobucket

Түүний дуу хоолой бол үнэхээр гайхалтай...

Энд дараад датаад ав. 


16 сэтгэгдэл:

null
SUNshine (зочин)

би ч гэсэн улаан фэн нь

AntiDotE

Би бол мэдкүм байноо. Ядаж ганц дууг нь ч болсон тавьж хүнд буян болооч.

Hiko (зочин)

Юу аймар гоё шд.

Үлэмжийн чанар

Сайн дуучин шүү аймар гоёо уянгалаг

Sunbeauty (зочин)

хаанаасаа ийм сайхан хоолойтой болдог бнаа тэ. яг сонсдог дуугий нь оруулсан бна шд

elfen

tasarhai l daa daanch hund buh yum tegsh zayahgui yumdaa

xoxo

өөө энэ аягүү гоё тээ сайхан залуу

Sassy

OMG хараагүй байсан юмуу? Яасан харамсалтай юм бэ Хоолой нь сто гоё. Дуунууды нь л сонсжийсноос биш өөрийнх нь тухай тийм ч сайн мэдэхгүйм байна гоё мэдээ оруулсанд thaank uuu

АНИРГҮЙ (зочин)

тайм то сэй гүүүдбайе мөн тэээ? найс найс мэднэ мэднэ ийм хүн байдаг байсийм уу ?

Света

Би бас солонгын долоон өнгийн фен нь байна. Нээрээ төгсөрцөн хүн шүү.

medleg (зочин)

Сайхан ч хүн, маш сайн дуучин, хоолой бол бурхнаас хайрласан гайхамшигт хишиг. Ялангуяа “Time to say goodbye“, “Ivo pelie“ 2 бол ёстой гайхамшигийг мэдрүүлж, сэтгэлийг хөдөлдөж, эмоцийг төрүүлж, бишрэлийг бий болгодог тасархай бүтээлүүд.

Арслантай авдар

Аа болий болий. Яагаад хүн дуурайгаад байгаан чиодоо.

Naaska (зочин)

http://www.andreabocelli.com/andreabocelli_eng.htm orj сайтаар орж сонирхолоо. Ivo pelie дууг олж сонсож чадсангүй.... дараа сонсох боломж гарах байх...
Нэг гайхалтай хүний тухай тодорхой мэддэг,мөн сонсдог болсондоо баяртай байна.
....амжилт...

haliun (зочин)

bi chamd hairtai

Буянаа

mmmm

draa neg zorijagaad tataj sonsj uznee.......

ugni tsarainii ih tanilal tsaraibna...

Undriga

Фен гэхэд хаашааен, гэхдээ дуунд нь дуртай шүү.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)