Муу зуршил

Би яагаад уучваа
Яасан их автваа
Энэ чинь би биш байна
Огт бодоогүй юм байна

Ахиад яагаад уучваа
Хаясан биш билүү
Яагаад заавал би гэж
Ахиад яасанч уухгүйээ

Үүнийг ууснаараа
Сайхан болдог юм
              Үүнгүйгээр би амьдарч
              Чадахгүй юм байна
              Чадахгүй юм байна
              Чадахгүй юм байна

Би болдоггүй юм байна
Тэвчээргүй юм байна
Кока кола
Уух дуртай юм байна

Үүнийг ууснаараа
Сайхан болдог юм
              Үүнгүйгээр би амьдарч
              Чадахгүй юм байна
              Чадахгүй юм байна
              Чадахгүй юм байна

Би болдоггүй юм байна
Уух ёстой юм байна
Энэ чинь би юм байна
Хүссэн зүйл минь мөн байна

Үүнийг ууснаараа
Сайхан болдог юм
              Үүнгүйгээр би амьдарч
              Чадахгүй юм байна
              Чадахгүй юм байна
              Чадахгүй юм байна
              Чадахгүй юм байна
              Чадахгүй юм байна
              Чадахгүй юм байна

Би болдоггүй юм байна
Уух ёстой юм байна
Энэ чинь би юм байна
Хүссэн зүйл минь мөн байна

Тэвчээргүй юм байна !!!


Ингээд л Нисванис-ын муу зуршил гээд дууг  өөртөө зориулж өөрчилчихөөд сууж байна даа би гэдэг хүн.

Энэ муу хар хогийг биенд асар муу, хортой гэдгийг нь дэндүү сайн мэдсээр байж дэлгүүр ороод л өөрийн эрхгүй гараа сунгаад, лангуун дээрээс аваад, сагсандаа хийгээд, гэртээ очоод, уучих бололтой юмаа.

Дэлгүүрээс авах яг л тэр үед дотроо "Одоо яг үүнээс хойш уухаа болино, эрүүл мэндээ бодъё, ядаж ирээдүйд гарах үр хүүхдийнхээ ирээдүйг бодъё /жич: би жирэмсэн биш/" хэмээн дотроо бодон дэлгүүрээс гарна. 



Уран гуалиг хүзүүнээс нь бариад, уруул юуг нь урууландаа хүргээд, гуд гуд хийн залгиад, амьсгаа юугаа аван байх чинь асар их аз жаргал билээ.

Уул нь өөртөө ахиж уухгүй хэмээн эрс шийдэмгий ам тангараг өргөсөн нь саяхан санагдах юм, гэтэл би сая юу хийчихэв ээ.

Ааваас л болж байгаа юм. Аав дэлгүүрээс түүнийг авч, хөргөгчинд хийгээгүй бол би ингэж өөрөө өөртөө гутарч суухгүй дэг. 

Хөргөгч онгойлгох тэрхэн эгшинд уянгалаг сайхан дуугаараа


"Намайг өөртөө аваач дээ, бөглөө юугий минь онгойлгоод, уруулаас минь балын амтат ундааг минь уугаач дээ " гээд гуйгаад, харахгүй байя гэхээр улаахан цаасаараа урин дуудаад байхаар нь ганцхан аягыг сая уучихлаа.

Тэгээд бас болоогүй ээ өөрийгөө "За за яахуу яахуу жаахан яс нягтаршаад байсан юм, одоо сайхан сийрэгжчихлээ" гэж тайвшруулаад суух юм даа.




23 сэтгэгдэл:

null
Оранж

кола юмуу? зеро юмуу? би час мууг нь мэдсээрийж кола нтр гэсэн муу юманд нугасгүй шт... 1г бодлоо шүүү

Үлэмжийн чанар

Заа гарч кола ууя даа

Зочин

Муу зуршил гоя дуу шд тэ. За кола бол хэрэггүй эд бгам дө гэхдэ яаху дэ бүр уухгүй биш хааяа ууна гээд лимит тогтоочку юу

ichka (зочин)

Гоё дууг гоё л болгосон байна шд хэхэхэ

Undriga

Нээрээ Cola-наас гарахынсаан. Усны оронд энэ хар балайг хэрэглэдэг болоод уджийшд. Бараг л хоолондоо Cola хийх нь холгүй байна дөө. Сийрэгжиж дууслаа...

САНАСААР

үнэн үнэн

elfen (зочин)

save water drink beer...

ЦЭНХЭР ШУВУУ

sanaagui yum sanuulaad...coland garlaaa...neeh goy mustei mmmmm

Арслантай авдар

Уу уу яадын золиг. Өөрөө л юм бодохгүй байвал болоошд. Би ч бас дуртай. Архи дарс ууснаас л дээр. Хэзээ үхнэ гэж өгөр ундааг гол гаргажээдийн кххх

Заяц

Кола та 2 армаанчиг юмаа айн

Elkhan

Авдартай санал нийлж байна..... Эрүүлээрээ үхэлтэй биш...

khongoroo (зочин)

Кола уугаад үхсэн хүн гэж лав л дуулдаагүйдэг.Үнэхээр л хортой юм болуул хориглийшд.Тэхгүйл байгааз дээ.Би лав уунадаг.Үхүүл Авдар дээр шүү ккккк

Чепак (зочин)

Аан одоо нэгэнт орсон бол яахуу
яг л тамхи шиг гарч болдогүй хорвоо байгаам даа наад Кола чинь уже 10 хэдэн жил нөхөрлөж байна

Гэхдээ сүүлийн үед ядаж л мөстэй ууж нэг бол зеро г нь ууж байгаа тэр нь дээр

1 (зочин)

кола уугаад яах ч гүй ээ, насаараа уусаар байгаад хөгширсөн америк хөгшчүүл яах ч гүй л байна шд.

АНИРГҮЙ (зочин)

хэхэх гоя шд

Saraachan

За би ч өөрөө энэ зуршлаа хаяад уджийнээ бодохнээ сайхан байна. Харин энэ дуу шүлэг хүртэл зориулаад суужаагаа хүнийг л эгнээндээ элсүүлж баркуумдаа

dadido

одоо яахав дээ. гэхдээ надад зеро таалагдаагүй

Moony (зочин)

bi ehleed arhi gj bodloo shd kkk

Simple

Bi bas barag garsan. Odoo maaash haayaa, bayar yosloliin uyeer, naiz nohodteigee hamt suuhdaa...ntr hahahha. Hortoigiin huvid hortooii, deer humuus yaaasan heneggui bichij baih yum.. hehe.

АНИРГҮЙ

WHAHAHAHAHAHAHAAH ГҮЙ ХҮҮХдЭЭЭ ТЭМпЛАТЭ ЧЭН ЯАСАН ХӨӨӨРХӨМБ

БОРОО

Темплэйт нь ёстой нээрээ хамхаагүй ээ хамаагү болцон байнашд. Споонж Боб ч саак хүүхэлдэй шүү дээ.

~Freedom writer~

Би бас бараг өдөр болгон уудаг бйасан....Гэхдээ сүүлийн нэг сар ханиад хүрсэн учраас хүйтэн юм жагсаалтаас хасагдаад тэгээд хайрт КОЛАнаасаа хагацаж байгааа....Мундаг байгааз...

ntsoom

Майга нтр болдог гэсэн шал худлаашд х болдийм байна дээшд хэ хэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)