Тэр цаг үедээ эргээд ганцхан удаа очихсон...


             Зун болгоны амралтаар эмээ өвөө 2 дээрээ очдогсон. Зуны 3-н сар шинэ ногоо, цагаан идээгээр бөмбөгдүүлсэн, бов бор, бондгор амьтан болоод хотод гэртээ ирдэг байж билээ. Шар хүн амархан борлож, амархан цайрдаг болохоор хотод ирээд хоёр гурав хоноод л үндсэн өнгөндөө ордог байж билээ.


Унтаа нүдэн дээр мниь үнэрлэж үнсээд “Миний шар охин одоо босоорой, цайгаа уу. Үд болтол унтаж үхрийн дуунаар сэрэх нь үү дээ” гэх эмээгийн минь зөөлөн дуу чихэнд сонсогдоход би тэгж л хэлэхийг нь хүлээж байсан юм шиг орноосоо годхийн үсрэн босдог байж билээ. Тэгж босохдоо би хэзээ ч “ахиад жаахан унтахсан” гэсэн хүсэл хэзээ төрж байгаагүй. Сэрэхэд өвөө аль хэдийнээ ажилдаа яваад өгчихсөн байдагсан. Цай унд гэж ванлий шүү дээ. Бүх юм нь одоогийнхоор бол  “байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүд” эмээгийн өөрийн гараар хийсэн варень, гараар барьсан талх, цөцгий, сүү гээд л... бодоход л арааны шүлс асгармаар...


Цайгаа уучихаад л эмээгээ дагаад навсганаж өгнө дөө.  Эмээ минь надад жимс ногоог яаж тарих, арчлах, ямар ногоог яаж хадгалах, юунд ач тустай гээд бүх л мэддэг чаддаг зүйлээ харамгүй зааж өгдөгсөн. Эмээтэйгээ өдөржингөө байхдаа хэзээ ч уйддаггүй бас ядардаггүй, цаг хугацаа хичнээн хурдан бас хөгжилтэй өнгөрдөг байсан гээч.


Тэгж байтал өвөө өдөр ирнээ. Өвөө минь үдийн цайгаа гэртээ уудаг, тийм л гэр амьтай хүн. Эсвэл эмээгийн минь гарын хоолноос өөр зүйл идэж чаддаггүй байсан биз. Эмээ бид 2-ын ажил хэзээ ч дуусдаггүй байсан юм. Нэг л мэдэхэд орой болчихсон өвөө ирэх дөхчихсөн байдаг байж билээ. Оройн хоолоо хийж идчихээд л 3-уулаа нэг их олон жил уулзаагүй хүмүүс шиг орой болгон харуй бүрий болтол байшингийнхаа гадаанаа юм ярьж суудаг байж билээ.

Одоо бодох нь ээ дэндүү их жаргалтай байж...


24 сэтгэгдэл:

null
БОРОО

Хөөрхөн дурсамж байна. Ээ хүүхэд нас сайхан байждээ. Цаг хугацааг ухраах юмсан.

LoveLove

гоё юмаа надаа өвөө эмээ байгаагүй жоохон байхдаа найзуудыгаа өвөө эмээ рүүгээ хөдөө яваад өхөөр атаархадаг байжуулээ

Undriga

Ма эмээ өвөө 2 ч гэсэн ногоо тарьдаг байсан шд. Би тэгээд зэрлэг нтрийг нь зулгаагаад л...Гүзээлзэгэнийх нь болчихсонуудыг нь шууд түүж авч идэж устгалд оруулаад л...Бас өвөөгийнхөө кислотатайг цайг санажийн. Эмээгийнхээ хийдэг байсан боорцогийг санажийн. Өвөөгийн тамхины үнэрийг санажийн. Одоогийн тамхинууд шал заваан, өвөөгийн дүнсэн тамхи л гоя үнэртэй. Эмээгийнхээ гоя гоя чихэр, жимсээр дүүрэн байдаг авдарыг санажийн. Санаадайнаа. Ойрд хүмүүс яагаад өвөө, эмээ 2г минь санагдуулахаар бичлэг бичээд байгаам бэ.

МЭС

Хөгшин ээж дээрээ очихоор тос хольж өгдөг байж билээ. Тэгэнгүүт нь гүрийж байгаад бүгдийнэ гусаад хаяхаар Сайн хүү гэж магтана. Бусдад нь тос хольж өгөхөөр идэж чададгүй байсан гэсэн. Миний хүү бол бүгдийнэ идчихдийншдээ. Цаа чинь эр хөөн... гээл кхй кхй кхй. Боломж байсаар байтал уулзаж амжаагүй энэ зүүднээс нь сэрээцэн гэж бодохоор л .

Гоё дурсамжтайма.

oyuna (зочин)

үнэхээр сайхан түүх байна цаг хугацааг буцаадаг байсан үнэхээр гоё доо өвөө эмээ дээрээ очоод л

АНИРГҮЙ (зочин)

бидний хамгийн сайхан дурсамж ихэвчлэн хүүхэд нас хайр дурлалтай л холбоотой байх юм даа. :D амжилт би лав саналаа өгнө

АНИРГҮЙ (зочин)

ӨВӨӨӨ ЭМЭЭГЭЭ САНААД БАЙНА. БАЙХГҮЙ ГЭЖ БОДХООР МУУХАЙ БАЙНА. ХҮҮХЭД НАСНЫ МААНЬ ДУРСАМЖУУУД БҮГД ТЭР 2ТОЙ МААНЬ ЯВАААД ӨГЧ ЭНЭ ХОРВОО ДЭЭР БАЙХГҮЙ ГУНИГТАЙ БАЙНА

Арслантай авдар

Чиний ёолк яасан жижкэнен кхх.
Энэ ороод байгаа цас нь тогтоод байхаар нь хунгарлахнуу гээд хараад байсан чинь хайлчдаг гэжийшд. Дулаахан л байгаам байна даа

Оранж

надаа одоо 1 эмээ 1 өвөө байгаа. Манай эмээ нээх хөөрхөн жоохон хүүхэд шиг. Гэхдээ тийм хөгшин хүн биш л дээ. Дээр ахмадын баяраар очсон чинь дараа нь хүнүүст намайг ирсэн гээл яриадийсан гэсэн......ккккк би ач зээ нараас нь хамгийн түрүүнд очжаам чинь . Бусад үед хажууд байранд байхад очиж амжкү л яваадийдаг би ч ер нь муу охин шүү.....

Elkhan

Цаг хугацааг жоохон гүйлгээд өвөө эмээ болъё доо... хэ хэ хэ

zaya (зочин)

darkhadbuu.blog.gogo.mn buugiin tuhai buulj baigaa bichleg vzeerei manaihaaan

ХЭРЦГИЙ ХЭРЭМ

сайхан дурсамж байна
нэг санал шүү

дурлагч

Надаа өвөө байхгүй. Гэхдээ жижиг, том 2 эмээтэй. Дурсамж гэвэл том эмээтэйгээ гэртээ үлдэхдээ айл гэрдэж тоглодог байсан л санаанд үлдэж. Аа бас том эмээг бичиг үсэг мэдэхгүй гэхэд нь муу хар, шар феодалын үлдэгдэл гэж дууддаг байлаавшд.

АНИРГҮЙ (зочин)

ЗА ИНГЭЭД МЭЭСНЖЭР ГЭЭЧ БОЛДОГГҮЙ ЭЭЭ ЧАТЛАМААР БАЙДАГ ХЭДЭН ХҮНТЭЙ. НЭГ ЮМ АСУУУХ ХЭРЭГ БАЙГААМСАН ӨӨӨЕ ХЭРЛЭЭН ОРООД ИРЭЭРЭЙ. БАЙН БАЙН БЛОГЫГ ЧИНЬ ЭРГҮҮЛДЭЭД БАЙЖИЙЕ ОКЛА?

erika

өвөө эмээ 2 хажууд байхаар хамаг муухай зүйлс мартагдаал нээх сэтгэл тавьраад явчдышд санжийшүү тэр 2-гоо сайхан дурсамж байна

SUNShine®

Гое дурсамж байна
эмээгээсээ их юм сурсан байхдаа
зун тэгж сайхан ногоо цагаан дээр байх үзхийнсаан кккк

HERO

twitter дээр хүртэл чиний энэ нийтлэлийн URL явжийнаа.

ilmaren (зочин)

Yaa yaa... Manai emee uvuu hoyor ih amitan tejeedeg bailaa uher, aduu, tahia, nohoi, muur geed l... Oroi bur suugee huurvvlne tarag hiine urum avna. Suu uu geheer uuhgui geed l tarag id geheer idehgui geed l... Odoo bodhod uneheer haramsmaar. Odoo bol delguuriin suu tarag bol yaaltchgu ilvv amttai. Bid ungursun hoino l ih haramsah yumdaa... Emee uvuuguu baihad min tarag ideed suu uugaad l bj bhgu. Zunii 3n sardaan bol jiliin heregtseenii tums luuval dun gedeg bilvv neg tiim dunshig nogoo uur turshiltaar nileed nogoo taridag bj bilee. :( chinii ene niitlel uneheer setgeliig min hudulguluu sayhan uvuuguu aldsan yum l daa. Itgej uguhgui yumaa. Za yamarch l bsan chi emeegeesee ih zuil medej avchee bi joohon ch bj togloomnii araas l huutsulddug bailaa. eedee uvuu emee nar ch amidaaraa burhan shig humuus shvv dee

Sassy (зочин)

Өө манай хүн шинэ жилийн уур амьсгал аль хэдийн орсон байна. Twitter дээр чамайг лаг рекламдсан байна лээ хэхэ. Линкээр нь орж ирлээ шд. кккк Би follow хийсэн. twitter-ээ хөтлөөчэй чи кк.
Нээрээ гоё дурсамж байна шүү.

Sassy (зочин)

http://twitter.com/monblogger нэг блог рекламддаг хүн байнаа хэхэ

ilmaren (зочин)

hehe chinii ene niitlel dahiad l sanaand orood unuudur uvuugiin min 49 honog bolson yum l daa... ene jiliin tsagaan sariig nusur hiinedee geed l hichneen ih bodoj bailaa. Suudert suugaad suutei tsaindaa shar budaa hiigeed emeeteigee yum yariad l suuj bh uydee dahiad neghen l udaa ochchih yumsan... Uvuugiinhuu pivo iig dahiad neg udaa avchirj ugud aygand ni hiigeed uuj suuhiig ni harah yumsan... Ugluu hicheeleesee hotsroh geed bosohoor tehees teg gsn yum shig noild uvuu orood garj irdeggu noil manaad zogsdog much dahiad taarku muuhai bnaa

САНАСААР

эмээ их гоё гамбир хайрнаа тэр амт нэг л өөр адилхан гамбир идэхээр эмээгийн гамбир илүү илүү...

Desperado

бичлэг хаачив ? энэны дараах ха ха

ntsoom

болдог бол тэр л үерүүгээ хэсэгхэн ч гэсэн очихсон доо.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)