Хугархай урамтай хүнд урам хайрлаач

Юу юугүй 2010 он гарах нь ээ. Юу байхуудээ шампанск уулаа, согтлоо, унтлаа, нүдээ нээлээ маргааш нь 2010 он шт. Ойрдоо урам хугалуулсаар байгаад хугарах ч урамгүй болох нь ээ.

Гэснээс утасныхаа хажуугийн буланг наана гэж боджаагаад алга болгоцон одоо тэгээд нэг тэрминатор шиг  юм бариал явж байна дөө. хичнээн сайхан шинэ утас байлаа...урам хугармаар юм өөртөө...

Бас тэгсэн яасан андын журам барилцсан нэг блогчин блогоо устгаа хаяцан. Хааяа ч гэсэн орж элгээ хөштөл инээх блоггүй гэхээр урам хугаржээн оронд нь ууцыг минь хугалсан нь дээр байсан биз.  гэхдээ одоо яауу дээ хувь хүний эрхийн асуудал шт эцсийэцэст...

Өө бас тэгжаагаад сайхан сэтгэлээсээ болоод бас урмаа хугалуулахийн. Сайн найзын найз шинэ жилдээ өмсөх палажгүй гээд ганц хайртай цагаанааг минь гуйж гувшиж аваад явсан белизна хийгээд шав шар толботой болгоцон. Загнах хэцүү, төл гэх хэцүү сайхан сэтгэлийн хариу шарласан палааж байдийн байна гэж бодохоор урам хугаржээн. Хөөрхөн цагааныгаа бодохоор гомдол төрөөдахийн...

Бараг шороо идэж өссөн найз минь хувь заяагаа шийдэх том асуудлаа дан ганцаараа толгой мэдээд шийдчихэж. Хийсэн зүйлийг нь буруутгахгүй ч одоо тэр минь харамсаад ч байх шиг... Ингэхийг нь мэдсэн бол ядаж 2 найзаасаа тус болж чадкү ч гэсэн үгийг нь сонсохгүй дээ хэмээн халаглана. Урам хугарсан...

Сэтгэл гаргаж хийсэн зүйлийг минь бага хэмээн үнэлэх нь хийгээгүй гэсэнтэй агаар нэг. Урмыг нь харын сэтгэлээр хугалсан.

Хугарсан урамтай ирсэн 2010 он сайн байна уу?

16 сэтгэгдэл:

null
ХЭРЦГИЙ ХЭРЭМ

надаас ав бөөн бөөн урам өгий шидлээ шүү бариад аваарай
чи чадна хэрлээн :D

LoveLove

Яадын бээээ яадын утас бол лай л байна. Өөр илүү гоё утас авах боломж гарчийн за. Харин тэр блог устгасан сто минийчас урмыг хугалсан. Тэхдээ илүү сайн бичих байлгүй дээ тэ. Угаасаа олон хувцас цуглуулах дэмий байдын гэсэн гэсс ккк. Шороо хамт идсэн найз чинь харамссан юм чинь дараа асууж л таараа. За ингээл урам хугарах юмгүй боллоо. Шинэ жил шинэ боломжууд ирж байна. Инээгээрэй.

Арслантай авдар

Утасны булан бол урамыг хуга, нуга дарна бээз...
Барцад нь гарчугаа нь тэр. Орхи цаашаа...Өдөр унасан утасны буланг авдаггүй юм

дурлагч

Энэ жилийнхээ барцадаа гаргажийн гэж бодоол өнгөрөө. Ирэх 2010 онд санаанд багтамгүй сайхан зүйлстэй учрах болно.

Оранж

Өө тээл урмыг хугалснаас ууцыг чинь хугалсан нь дээр дээ нтр гээд тэр блог устгасан нөхөрт хэлчихээч..... ккккк.
Шинэ оноо бүтэн ууцтай л гаргаарай даа......яаж ч бодсон эрүүл байвал юун тэр палааж малааж шт.... тэ? Найзуудын хувьд тэр жоохон тийм л юм . Би одоо бол найзууддаа урам өгч чадкү болхооороо гаргасан шийдвэрийг нь дэмждэг л нэгэн болжээ...... хмммммммм

maaz

Ишш охин минь, тэхдээ гайгүйээ хугарсан ч гэсэн ургышд

Desperado

хэврэг урам байна... амархан хугарчдаг

Бөгтөр

Инээмсгэлээд ихэмсэг алхах бүсгүй хүнийг аз өөрөө дагаад ирдэг гэдэг. Өөртөө итгэлтэй бай найз минь. Өөрөөс чинь илүү чамайг мэдэх хүн байхгүй. Өөрийг зоригжуулж, өөртэйгөө сайн ярьж байгаарай.

Аар саархан зүйлээр оролдлоод байвал аар саархан юм хийдэг л хүн болно. Агуу зүйл оролдвол агуу зүйл хийдэг л хүн болно. Өөрийгөө аль нь болгохоо шийдээд амьдрал сайхан болно гэдэгт итгээд амьдраарай. Хөдөлмөрч чанар бүхнийг өөрчилдөг тул өөрийгөө хайрлалгүй, залхууралгүйгээр бүхнийг хийж чадна гэсэн итгэлтэйгээр ажлаа хий. Магадгүй энэ жил, эсвэл дараа жил, үгүйдээ л тэрний дараа жил хүмүүс чамайг хүндэлдэг, шал өөрөөр хардаг болно.

Гол нь бүхнийг үнэн сэтгэлээсээ хийгээрэй. Хуурамч зүйл хийж зовсоноос үнэнчээр яваад урмаа хугалуулсан нь илүү амар байдаг юм шүү найз аа. Амжилт хүсье.

МЭС

Ууц хугарсанаас ч дээр л дээ уул нь. Гэхдээ урамны наалт нэгийг өгий.

Sunbeauty

өө ингээл болоо юу хаанаа хугарцийн наалдан падаар бидуус наагаадхий. гэснээс энэчин 2009 ондоо л үлдийшд 2010 он бол сайхаан,хугарахгүй зузаараал ирнэ гэж итгэ. би чамайг анх хараал энэ бол мундаг сайхан сэтгэлтэй, сайн охин бн гэж яагаад ч юм бодсон миний анхны сэтгэгдэл алдаагүй гэдгийг алхам алхмаар мэджаагаа6

Ицми

өөө хөө... иймхэн юманд битий урам хугаржий... энэ чинь шинэ оноо урамтайгаар угтахын цондон гэж...

erika

өө болиоо... одоо шинэ жил гархаас өмнө гялс мэсийн өгөөд байгаа наалтаар наагаад ав тэхгүүол ахиаал бүтэн жил тахир дутуу урамтай гэцүүшд...

Турьхан (зочин)

зүгээрдээ зарим нэг урам нь хугараал биз.урам өгөх олоон олон зүйл байж л байгаа.

~Freedom writer~

Зүгээрээ шинэ оноос өмнө барцад нь гарж байгаан хэхэ.....Ирэх ондоо бат бөх урамтай бх болтугай....

АНИРГҮЙ (зочин)

ХММММММММ МИНИЙ Ч ГЭСЭН УРАМ ХУГАРЧИХЛАА.

domgiin shuwuu (зочин)

za minii buruu... hugalsan urmaa naatsii sho, haramsahaa bolitson bhoor...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)