Амьдрах сайхаааан... /санаа алдав/
Заримдаа амьд байгаагаа, амьдарч байгаагаа, чи өөрийнхөөрөө байгаагаа мэдрэх бүр ч сайхан.
Үүрээр орсон цасан дээр өглөө гараад, гүнзгий амьсгал аваад, ширүүхэн алхахад цасны чирхах дуу сонстох тэр агшинд би амьд байгаагаа мэдэрдэг.

Усан бороо цонх цохиж шөнөөр сэрээгээд, цонхоор гаргасан гаран дээр минь борооны дуслууд хүчтэй унахад би амьдарч байгаагаа мэдэрдэг.
Илчит нар уулын цаагуур орохдоо сүүлийн удаа гэх шиг хурцаар ээхэд нүдээ аниад сүүлийн тэр илчийг нь биеээрээ мэдрэх яг тэр агшинд би амьд байгаагаа мэдэрдэг.

Хаа холын зөөлөн салхи үсээр минь наадан тоглож, дэргэд минь хэн ч байхгүй атал дэргэд минь хэн нэгэн надтай тоглож байгаа юм шиг нүүрэндээ мишээл тодруулах яг тэр л мөчид би өөрөөрөө байгаагаа мэдэрдэг.

Дэндүү зөөлөн, дэндүү хатуу, дэндүү халуун, дэндүү ширүүн, дэндүү хүйтэн, дэндүү сайхан, дэндүү гунигтай бүх зүйл надад "одоо л чи өөрийнхөөрөө, амьд хүн шүү" хэмээн сануулдаг учраас дэндүү их дуртай даа эдгээр зүйлсэд...
Энэ л мөчүүдээс бусдад нь нүдний шил, нүүрний будаг, худал инээмсэглэл, хуурамч яриа, сайхан хувцастай утсан хүүхэлдэй байсан байх...






23 сэтгэгдэл:
нэрэээ эд нар байхгүй байсан бол юуунаас таашаал авна даа.... гэснээс сүүлийн тэр хүүхэлдэй нь ч хөөрхөнлийн ккк
би догдолдог... шиг чи амьд гэдгээ мэдэрдэг бх нь
Яасан гунигтай өнгө аястай байхын. Юу болсон бэ? Зүгээрүү? Өглөө бүр шинэ амьдрал эхэлдэг гэдэгдээ. Бүх зүйл бас тийм ч муу биш шдээ.
сайхан цас ороосой. Эсүүл навч газраар 1 хөглөрөөсэй..... Амьд байгаагаа ахиад 1 мэдэрмээр байна......... Хэрлэн минь өөдрөг бай.
нээх гоё тэгээд бас санаа алдмаар юм
хайртай би чамд хайртай
амьдралд дэндүү хайртай
Амьдрах сайхааан сайхан,
Амьд байгаагаа мэдрэх бүр сайхан,
Алдаж онож асгартал уйлах ч сайхан,
Амраг хайртай учирч аз жаргалтай байх нэг сайхан,
Анд нөхөдтэй хөгжилдөж хорвоогоос тасрах нэг сайхан,
Ачлалт аав ээждээ эрхэлж үнсүүлэх нэг сайхан......
Тарваганы мах идмээр байна уу Хэрлээн..?
Сайхан сайхан /бас санаа алдав/
өө хамаагү ээ хамаагү
бичээд бай би чааг амьдын эсрэг болоогүй гэж бодсон гээлүү загвар нь гоё болцын бишүү
бодож сэтгэж байвал чи оршжийн чи оршжийвал блог байжихийн байналд сонийн
Би мөрөөдөж байгаа болохоор би амьд байгаагаа мэдэрч байна. Би зүүдэлдэг, би уурлаж нервтдэг, би инээж хөөрч, баясаж догдолдог болохоор амьд гэдгээ, амьдарч байгаагаа мэдэрнэм...
Яасан өнгөлөг блог вэ. Зун санаанд орчихлоо.
Би дандаа загнуулдаг болохоороо амьд байгаагаа мэддийн шд гээдахгүй юу. боондгор гэж.
БИ МУУР АВМАААРИЙЙЙНААААА
өвлийн цас, хаврын салхи, зуны бороо, намрын алтан шар навчис амьдралтай улам холбосоор...
яг л тийм амьд байгаагаа мэдэрмээр байна... хөдөө талд очоод нэг САЙХАН САНАА АЛДАЖ, САЙХАН УЙЛЖ БАС ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ИНЭЭЧИХЭЭД л хүрээд ириййй дөхүү
nice
Ууртай шар нь аасийм дээ.
Көдөө явцан байгаам уу?
хөдөө хөдөө. эндээсээ нэг ногоочин хар юм олоод суурьших санаатай гсн хахаха
хэрлэн хүүээээн гэж..... сайна уу хө юутайвдээ сонин гачин
нам тайван шив дээ. амар жимэр жаргаж сууна хө
saikhan gehdee cham shig amidrsnaas amidraagvi n deer bkh
Zuwshd blogchdiin uulzaltand harj bsin bna. Baliar ailgui ulugchin